ГАМШГААС ХАМГААЛАХ ТАКТИКИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шарын гол сумын Онцгой байдлын газраас нийт ажилчдад 03 дугаар сарын 26-ны өдөр танхимын сургалт зохион байгуулсан.
03 дугаар сарын 27-ны өдөр Конторын байгууламжид гал гарсан үед авах арга хэмжээний талаар, галын унтраагууртай хэрхэн зөв ажиллаж шуурхай арга хэмжээ авах сургуулилт хийсэн. Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бүлгээр гал түймэр унтраалгаж, аваари техникийн бүлгээр инженерийн шугам хоолой хөлдсөн үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар тактикийн сургалт зохион байгуулж бэлтгэл бэлэн байдлыг шалган “САЙН” гэсэн үнэлгээ өгсөн.