НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Мэдээлэл авах эх сурвалж. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Оюунжаргал, 99393439, d_sharyngol@yahoo.com
2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийт ажилтнуудад “Анхны тусламж үзүүлэх, суурь амилуулах тусламж” сэдвээр сургалт амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн их эмч М.Замбуулин, мэс заслын их эмч Л.Тэнгис нар удирдан зохион байгуулж, онол практик хосолсон сургалтыг явууллаа.
Сургалтын хүрээнд:
✅ Осол, гэмтлийн дараах авах арга хэмжээ
✅ Анхны тусламжийг зөв, шуурхай үзүүлэх аргачлал
✅ Суурь амилуулах тусламж (CPR)
✅ Шарх боолт хийх практик дадлага
зэрэг чухал мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэв.
Энэхүү сургалт нь ажиллагсдын яаралтай үед зөв хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

