ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ХНСХ мэргэжилтэн Я.Оюунчимэг Гал унтраах 55 дугаар ангийн 7037-2101 утас руу “ГАЛ ГАРЛАА” гэх сургалтын дуудлагыг өгч, дуудлага мэдээллээр тус ангийн салаан захирагч, дэслэгч М.Гэрэлчулуун болон албаны бие бүрэлдэхүүний хамт ирж байгууллагын ажилчдад “Компанийн байр болон гадна орчинд гал гарсан үед хэрхэн арга хэмжээ авах” галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангах, галын хортой хэрхэн ажиллах талаар практик болон танхимын сургалт явууллаа. Сургалтанд нийт 43 ажилтан хамрагдсан байна.