АВААРИ ЭСЭРГҮҮЦЭХ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бохир ус татан зайлуулах станцын насос тоноглолд гэнэтийн эвдрэл гэмтэл гарсан тохиололд түргэн шуурхай арга хэмжээ авч найдвартай ажиллагааг хангах зорилгоор 04 дүгээр сарын 03-ны өдөр Диспетчерүүд болон УДАТХ-ийн дулааны шугам хоолойн слесарь, бохир усны слесариудыг хамарсан “Бохир ус татан зайлуулах станцын насос тоноглолд эвдрэл гарахад шуурхай арга хэмжээ авах” сэдвээр аваари эсэргүүцэх дасгал сургуулилтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа