3 ДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах, аюулгүй ажлын байр бий болгох, аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлийг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэх зорилготой компанийн ерөнхий инженер, дотоод хяналтын ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн бүрэлдэхүүнтэйгээр 3 дугаар шатны үзлэг шалгалтыг 2022 оны 10 сарын 5-ны өдрөөс 10 сарын -13-ны хооронд хийж гүйцэтгэлээ.