2024 ОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ ТОВЧ ТАЙЛАН

Мэдээлэл авах эх сурвалж : Хүний нөөц сургалт хариуцсан мэргэжилтэн Я.Оюунчимэг,99147953  d_sharyngol@yahoo.com

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тус компани зохион байгуулалтын 6 нэгжийн 44 албан тушаалд 101 ажилтан ажиллах ёстойгоос 42 албан тушаалд 86 ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс 1 ажилтан нь хүүхэд асрах чөлөөтэй, 2 ажилтан жирэмсний болон амаржсаны амралттай байгаа тул ажлын байрыг нь хэвээр хадгалж байна. Мөн түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр 1 цахилгаанчин  ажилладаг.

            2024 онд шинээр 12 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, 11 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Үүнээс өөрийн хүсэлтээр 8, ажил олгогчийн шийдвэрээр 1,  өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2,   сахилгын шийтгэлээр 6 ажилтан хөдөлмөрийн гэрээгээ цуцалжээ. Сахилгын шийтгэлээр 6 ажилтан шийтгүүлснээс 2 ажилтны үндсэн цалинг 3 сар 20 хувиар, 2 ажилтныг нийт ажилтанд нээлттэй зарлах хэлбэрээр сануулж,1 ажилтанд хаалттай сануулах сахилгын шийтгэл, 1 ажилтны албан тушаал бууруулах сахилгын шийтгэлээр шийтгэсэн байна.

Тайлант хугацаанд нийт ажилтнуудын хувийн хэргийн нөхөн бүрдүүлэлтийг  тухай бүр хийж, шинээр орсон ажилтнуудыг програмд шивэх, баяжилт хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Байгууллагын хүний нөөцийг нөхөн бүрдүүлэх чиглэлээр нээлттэй ажлын байрны зарыг компанийн албан ёсны вэб хуудас dshggov.com болон Дулаан шарын гол  facebook  хуудсуудаар дамжуулан Шарын гол сумын хамгийн олон дагагчтай группүүдэд түгээж ажилласан. Нийт 16 удаа ажлын байрны зар хүргүүлсэн.

            Ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 1,  Алтан гадас одонгоор 2, Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтнаар 1, Эрчим хүчний яамны жуух бичгээр 1, Дархан-Уул аймгийн тэргүүний ажилтнаар 6,  Банк санхүүгийн салбарын Тэргүүний ажилтан-1, Найрамдлын дархан 5, Тэргүүний архивч цол тэмдгээр 1, Дархан-Уул аймгийн Жуух бичиг 3,  Шарын гол сумын хөдөлмөрийн аварга ажилтнаар 1 нийт 22 ажилтныг шагнаж урамшуулсан байна.

Тус компанид удирдах дээд байгууллага болон харилцагч байгууллагуудаас хугацаатай 143 , хугацаагүй 146, нийт 289 баримт бичиг ирүүлснийг хүлээн авч бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн өгч шийдвэрлүүлж ажилласан.

            Компанийн зүгээс бусад иргэн, хуулийн этгээд 385 албан бичгийг хүргүүлж ажилласан байна. Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу ирсэн, явсан бичгийн бүртгэл хөтлөлтийг хийж, цахим архив үүсгэн ажилласан.

            Компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахын тулд 155 тушаалыг гүйцэтгэх захирлаас гаргаж ажилласан байна. Үүнээс үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 49 тушаал, хүний нөөцийн чиглэлээр 139 тушаал гарч, түүний хэрэгжилтийг хангаж ажиллажээ.

            2024 онд хэрэглэгчдээс 44 өргөдөл, гомдол, санал ирүүлснээс 34 өргөдөл, гомдол, саналыг бүрэн шийдвэрлэсэн, 10 санал гомдол шийдвэрлэх шатандаа байна.