2023 ОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ ТОВЧ ТАЙЛАН

Мэдээлэл авах эх сурвалж : Хүний нөөц сургалт хариуцсан мэргэжилтэн Я.Оюунчимэг,99147953  d_sharyngol@yahoo.com

Тус хугацаанд нийт ажилтнуудын хувийн хэргийн нөхөн бүрдүүлэлтийг  тухай бүр хийж, шинээр орсон ажилтнуудыг програмд шивэх, баяжилт хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

  1. Байгууллагын хүний нөөцийг нөхөн бүрдүүлэх чиглэлээр нээлттэй ажлын байруудыг зарлан ажилласан. Жишээ нь: Цахилгаанчин, шугам хоолойн слесарь, гагнуурчин, туслах машинч, борлуулалтын байцаагч, дотоод хяналтын ажилтан гэх мэт…  
  2. Он гарсаар нийт 17 ажилтан шинээр ажилд авч гэрээ байгуулан ажилласан байна. Мөн 5 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба 3 ажилтан өндөр насны тэтгвэрт гарч, тэдгээрийн хөдөлмөрийн гэрээг цуцаллаа. Шинээр ажилд орсон нийт ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, хувийн хэргийн бүрдлийг хийн, хүний нөөцийн програмд шивэх, баяжилт хийх ажлыг шат дараалалтайгаар хийж байна. 
  3. Хүний нөөцийн програмд шалгалтын тестүүд боловсруулан, ерөнхий инженерээр хянуулан шивж оруулах ажлыг тухай бүр хийж байна. Тестийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Үүнд дулааны шугам хоолойн слесарийн 4, 5 дугаар зэрэг, машинчийн 6 дугаар зэрэг, зуухны засварчины 5, 6 дугаар зэрэг гэх мэт тест боловсруулсан байна.
  4. Иргэн, ААНБ-уудтай хамтран ажиллах болон ажил гүйцэтгэх, худалдах, худалан авах, сургалтын  гэх мэт нийт 57 гэрээ төлөвлөн, удирдлагуудаар хянуулан хамтран ажилласан байна.

 Бусад ажил:   

  1. Байгууллагаас болон сум орон нутгаас зохион байгуулагддаг олон нийтийн ажил, тэмцээн уралдаанд байнга бусдыгаа манлайлан идэвхтэй оролцдог.
  2. Компанийн нийт ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг ХАБЭАИ-тэй хамтран зохион байгуулсан.  Эрүүл мэндийн үзлэгийг ХАБЭМТ-ийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмч, мэргэжилтнүүд ирж 74 ажилтанд 8 нэр төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо, 7 нэр төрлийн параклиникийн шинжилгээ, 4 нэр төрлийн лабораторийн шинжилгээг тус тус хийж, картанд тэмдэглэл хөтлөн эрүүл мэндийн заавар зөвлөмжүүдийг өгч ажилласан байна.  
  3. МНААҮХ ТББ-аас зохион байгуулсан “Бүсийн аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээн” Сэлэнгэ аймгийн Мандал суманд зохион байгуулагдаж, ажилттай оролцсон ба  багаараа “Шилжин явах цом”-ын эзэн болсон. Мөн тус холбооны аварга шалгаруулах                 4 төрөлт тэмцээн УБ хотноо зохион байгуулагдсан ба  багаараа амжилттай оролцсон.
  4. Бүх нийтийн цэвэрлэгээнд тогтмол оролцож, нийтийн эзэмшлийн зам талбай, хуваарьт газрыг цэвэрлэх ажлыг тухай бүр хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.
  5. Мөн сумын хэмжээнд зохион байгуулагдсан Шугаман бүжгийн тэмцээнд байгууллага хамт олноороо амжилттай хамрагдаж Тэргүүн байрыг эзлэсэн.