2022 оны хүний нөөцийн талаар товч тайлан
Мэдээлэл авах эх сурвалж : Хүний нөөц сургалт хариуцсан мэргэжилтэн Я.Оюунчимэг,99147953 d_sharyngol@yahoo.com
- Тус хугацаанд нийт ажилтнуудын хувийн хэргийн нөхөн бүрдүүлэлтийг тухай бүр хийж, шинээр орсон ажилтнуудыг програмд шивэх, баяжилт хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
- Байгууллагын хүний нөөцийг нөхөн бүрдүүлэх чиглэлээр нээлттэй ажлын байруудыг зарлан ажилласан. Жишээ нь: Цахилгаанчин, шугам хоолойн слесарь, гагнуурчин, туслах машинч, эрүүл ахуйч бага эмч гэх мэт…
- Он гарсаар нийт 14 ажилтан шинээр ажилд авч гэрээ байгуулан ажилласан байна. Мөн 6 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба 3 ажилтан өндөр насны тэтгвэрт гарч, тэдгээрийн хөдөлмөрийн гэрээг цуцаллаа. Шинээр ажилд орсон нийт ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, хувийн хэргийн бүрдлийг хийн, хүний нөөцийн програмд шивэх, баяжилт хийх ажлыг шат дараалалтайгаар хийж байна.
- Хүний нөөцийн програмд шалгалтын тестүүд боловсруулан, ерөнхий инженерээр хянуулан шивж оруулсан. Үүнд дулааны шугам хоолойн слесарийн 4,5 дугаар зэрэг, машинчийн 6 дугаар зэрэг, зуухны засварчины 5,6 дугаар зэрэг гэх мэт нийт 120 тест боловсруулсан.
- Иргэн, ААНБ-уудтай хамтран ажиллах болон ажил гүйцэтгэх, худалдах, худалан авах, сургалтын гэх мэт нийт 51 гэрээ төлөвлөн, удирдлагуудаар хянуулан хамтран ажилласан байна.
- Компанийн нийт ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг ХАБЭАИ-тэй хамтран зохион байгуулсан. Эрүүл мэндийн үзлэгийг ХАБЭМТ-ийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмч, мэргэжилтнүүд 76 ажилтанд хийж, нарийн мэргэжлийн эмч нар оношийн дагуу эмчилгээний заалт өгч, картанд тэмдэглэл хөтлөн эрүүл мэндийн заавар зөвлөмжүүдийг өгсөн. Эрүүл мэндийн хугацаат үзлэгт орвол зохих 84 хүнээс 76 хүн буюу 90.5% хамрагдсанаас бодит үзлэгээр ердийн өвчтэй 61 хүн буюу 80.2%-ийн өвчлөл илэрсэн ба эрүүл 15 хүн буюу 19.7%-ийг эзэлж байна. Хүйсээр авч үзэхэд 38 эрэгтэй-50%, 38 эмэгтэй-50% байна. Ажилтнуудын дундах ердийн өвчлөл 80.2%, мэргэжлийн өвчлөл илэрсэн/-/,эрүүл ажилтан 19.8%-тайгаар тус тус гарсан байна.
