2019-2020 ОНЫ ХАМТЫН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙВ.

Дулаан шарын гол ТӨХК-ийн ажил олгогч болон ажилтнуудын төлөөлөл ҮЭХ-н тэргүүлэгчид 2019-2020 оны хамтын гэрээнд өөрчлөлт оруулахаар хуралдав. Хамтын гэрээг жил бүр байгуулж ажилчиддаа тэтгэмж, урамшуулал олгох, зэрэг нийгмийн асуудлуудыг шийддэг юм. Энэ удаад хамтын гэрээний 3 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Үйлдвэрчний эвлэлийн хороон, 3 зүйл заалтанд өөрчлөлт оруулах, 4 асуудлыг шинээр нэмж оруулар саналыг ажил олгогчоос гаргасан бөгөөд 6 санал дээр тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулах, 2020 оноос мөрдөж ажиллахаар 4 асуудлыг шинээр нэмэлтээр оруулж батлууллаа.