2017-2018 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ИХ БА УРСГАЛ ЗАСВАРЫН ЯВЦЫН ТАНИЛЦУУЛГА
2017-2018 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ИХ БА УРСГАЛ ЗАСВАРЫН ЯВЦЫН ТАНИЛЦУУЛГА
2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах 22 багц ажил төлөвлөж, ажлын гүйцэтгэл 97%-тай байна.
Их засвараар 5 ажил төлөвлөн 100% хийгдэж дууссан, ТЗБАХ-гээр 3 ажил төлөвлөснөөс ХХУ-ны тоолуур тавих ажил 90%, Бохир усны насос станцын бохир усны гаралтанд тоолуур тавих ажил 60% гүйцэтгэлтэй. Хөрөнгө оруулалтаар төлөвлөсөн 4 төрлийн бараа материал, тоног төхөөрөмжийг худалдан авч ашиглалтанд оруулсан, Нийт ИЗ, ТЗБАХ, ХО-аар 145,9 сая төгрөг зарцуулан ажлын гүйцэтгэл 94%-тай. Урсгал засвараар 61,7 сая төгрөгийн өртөгөөр 36 ажил хийхээр төлөвлөж, төлөвлөсөн ажлууд 100% хийгдээд байна.
Өнөөдрийн байдлаар Дулааны станцад 4,2 мВт-н 2 зуух галлаж 2 зуух бэлтгэлд, сумын нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар ханган ажиллаж байна. 530 тн буюу 13 хоногийн нүүрсний нөөцтэй.
Дулааны станцаас Дулаан дамжуулах төв хүртэлх ус, дулаан дамжуулах 350, 200 мм-ийн голчтой 2.2 км 4 хос шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл 82,6%-тай үргэлжилж байна.