НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ОСНАА-н байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж хөгжүүлэх, ажилтнуудынхаа спортын ур чадварыг сорих, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 06 сарын 10-аас 13-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ, Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбоотой  хамтран зохион байгуулсан  ОСНАА-н салбарын Спортын аварга шалгаруулах II их наадмыг 4 төрөлтөөр амжилттай оролцоод ирлээ.