ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

  

Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

 Тендер шалгаруулалтын нэр: “Дулаан Шарын гол” төрийн  өмчит хувьцаат компанид Түлш шатахуун, тослох материал нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ДШГ/202101044

 

Дулаан Шарын гол ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос түлш шатахуун, тослох материал нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 100,000,000 төгрөгөөс доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Аудитаар баталгаажуулсан сүүлийн 2 жил (2019, 2020 оны жилийн эцсийн тайлан) Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд санал болгож байгаа үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний шатахуун, дизель түлш, шатах тослох материал нийлүүлэх ажлыг гүйцэтгэсэн байх.

Тендерийн хамт 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn  хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн           15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, Дулаан Шарын гол ТӨХК-ийн байр, 1 давхар 05 тоот, Л.Батцэцэг, 99789952