ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАСАНТАЙ ХОЛБООТОЙ ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛЫН ЯВЦ

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                                                     Шарын гол сум

                  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын  2020 оны  “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар  тогтоол, сумын Засаг даргын А/16 дугаар захирамж, компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн А/15 дугаар тушаалын  дагуу компанийн хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу дараахь ажлууд хийгдлээ. Үүнд

  1. Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/16 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийсэн. Шинэ төрлийн короновирусын халдвараасурьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудад 70 хоног хэрэглэхамны хаалт олгосон. Мөн дархлаа дэмжих бүтээгдэхүүн (чацаргана, аарц гэх мэт)-ийг өдөр бүр ажил эхлэхээс өмнө ажилтнуудад олгож байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн (санитол, жавелион гэх мэт)-ээр ажлын байруудыг бүрэн хангасан. Мөн түүнчлэн болзошгүй аюулгүй үед хэрэглэх амны хаалт, бээлий, ариутгал бодисын нөөцийг бүрдүүлсэн.
  2. Ажилтнуудад өдөр бүр ажилд гарахын өмнө , ээлжийн ажилтнуудад нэмэлтээр халуун аарц өгч дархлааг дэмжих ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

3. Халдвараас хамгаалах амны хаалт, бээлийг ажилдаа ирэх, буцах үедээ болон ажлын байранд тогтмол хэрэглэхийг ажилтнуудад үүрэг болгон ээлжит бус давтан зааварчилгаа өгсөн. Ажлын байрыг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлж байх, ариун цэврийн өрөө /шал, угаалтуур, суултуур/ бохирдсон тухай бүр халдваргүйтэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх, гараа бохирдох бүрт санитолоор угааж халдваргүйжүүлж байх, ажлын байрны цонх салхивчаа өдөрт 3-4 удаа нээж , агаар сэлгэлт хийх, хүний гар хүрсэн эд зүйлийг 2 цаг тутамд чийгтэй алчуураар /халдваргүйтлийн бодистой уусмалд базсан/цэвэрлэх арга хэмжээг авч ажиллах талаар ажилтнуудад зөвлөмж өгч, хэлтэс хэсгийн удирдлагууд болон ХАБЭА ажилтан,үйлдвэрийн эрүүл ахуйч эмч нар хэрэгжилтэнд  хяналт тавин ажиллаж байна.

4. Амны хаалт хэрэглээгүй ажилтан болон иргэнийг компанийн байранд нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллан,иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний заал танхимын хаалганы бариулд тогтмол ариутгал хийх, хаалга үүдээр нэвтрэхдээ гараа санитолоор ариутгах нөхцөлийг бүрдүүлэн, ажлын байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна

5. 0-5 хүртэлх насны хүүхэдтэй өдрийн ажилтай эхчүүд болон өрх толгойлсон эцгийн ажлын цагийг өглөө 09 00 – 17 30 хүртэл богиносгон зохицуулалт хийлээ.

6. Ус түгээх худгуудын эрүүл ахуйг хангах ажлын хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд санамж плакатуудыг ажлын байруудад байршуулан, шаардлагатай ариутгал цэвэрлэгээг хийж гүйцэтгэн, ажилтнуудад ээлжит бус зааварчилгаа өгч ажиллалаа.