Эх үрсийн баярын мэнд хүргэе!

Аав ээж, эмээ өвөө, ах эгчийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй, хөөрхөн жаахан хүүхэд багачууд та нартаа “Дулаан шарын гол” ТӨХК хамт олноос Хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын баярын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг хүргэж байна. Хүүхдээ хаанд өргөмжлөх энэхүү баярын өдөр хүүхэд бүрт тэгш байж, хүүхдийн эрхийг хамгаалах олон сайхан ажлын гараа байх болтугай. Монголынхоо мянга мянган хүүхэд багачууддаа Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэж, үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе! Хүүхдүүдээ. Сайхан баярлаарай!