ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 202 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 42-р тэмдэглэлээр “Эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгоонд хамруулах” тухай үүрэг даалгаврын дагуу Шарын гол сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж  компанийн нийт 76 ажилтаныг цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, элэгний В,С вирус, биохими, Асат алат үзэх зэрэг шинжилгээ оношилгоонд нэгдсэн журмаар хамруулан ажиллалаа.