Эрчим хүчний яамны үзлэг шалгалт хийх ажлын хэсэг ажиллалаа
Эрчим хүчний сайдын удирдамжийн дагуу Эрчим хүчний яамны үзлэг шалгалт хийх ажлын хэсэг 2024.08.22-ны өдөр 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн явц, аюулгүйн нөөц бүрдүүлэлт, бэлэн байдалд үзлэг шалгалт хийв.