ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШИГ СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулсан “Эрчим хүчний эх үүсвэр ба эрчим хүчний хэмнэлт, үр ашиг” сэдэвт эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах цуврал цахим /zoom програм/ сургалт 06.18-ны өдөр боллоо. “Эрчим хүчний үндэсний хөтөлбөр 2018-2022”-ийн дагуу эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд энэхүү сургалт нь зохион байгуулагдсан ба сургалтад Ерөнхий инженер Л.Нарангэрэл, дотоод аудитор Г.Ундраа, цахилгааны техникч Р.Мөнхсайхан, горимын тооцооны инженер М.Сауле, хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Я.Оюунчимэг, Дулааны станц хэсгийн ашиглалтын инженер П.Баярцэцэг, УДАТХ-ийн механик Б.Ганбаатар нар хамрагдлаа.