ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ.
Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчийг хэмнэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нэгдсэн удирдлага, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн удирдлагын багтай уулзах, нийт ажилтан албан хаагчдад сургалт мэдээлэл явуулах, эрчим хүч, хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнд мэргэжил арга зүйн зөвлөмж чиглэл өгч ажиллах төлөвлөгөөт удирдамжийн дагуу эрчим хүчний зохицуулах хорооны ЭХХГ-ийн дарга Ц.Атаржаргал, ЭХХГ-ын мэргэжилтан Н.Бадамцэцэг, Б.Энхжаргал нар 2019-04-02-ны өдөр ирж ажиллалаа.
Үүрэг хүлээсэн хэрэглэгч дээр хийх сургалт мэдээллийн аяны хөтөлбөрийн дагуу Удирдлагын багтай уулзалт хийж санал асуулга авч, ИТА-уудад Орон нутагт ЭХХ-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ЭХХ, эрх зүйн зохицуулалт ба ач холбогдол, ЭХХ, эрх зүйн зохицуулалт, ЭХХ хийх хэрэгцээ шаардлага сэдвүүдээр 2 цагийн сургалт зохион байгуулж мэргэжил арга зүн зөвлөмж зөвөлгөө өгч, эрчим хүчний хэмнэлтийн талаар тараах материалууд өгсөн.