ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2025 оны 06 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд орон нутгийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын ашиглалт, горим тооцооны инженер, эдийн засагч нарт ашиглалтын үеийн технологи ажиллагаа, горим тооцоолол, техник, эдийн засгийн үзүүлэлтийг тооцох аргачлал, дулааны эрчим хүчний үнэ тариф тогтоох талаар болон эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр сургалт зохион байгуулав. Тус сургалтад Горим тооцооны инженер бөгөөд ерөнхий инженерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сауле, Эдийн засагч Л.Мөнхтуяа нар хамрагдав.

Мэдээлэл авах эх сурвалж : Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Оюунжаргал – 99393439, d_sharyngol@yahoo.com