ЭМНЭЛЭГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ-НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА.

2022 оны сургалтын төлөвлөгөөний дагуу компанийн нийт ажилтнуудын дунд “Амилуулах суурь тусламж” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг сумын Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч А.Бүркитхан удирдан явууллаа.

Сургалтын агуулгын хүрээнд ухаан алдсан хүний амьсгалын хэвийн байдлыг хангах, амьд байлгах, хүндрэлээс сэргийлэх, осолдогчийг сэтгэл санаагаар дэмжин тайван байлгах зэрэг ойлголтыг өгч, ажилтнуудын асуусан асуултад хариулт өгч, дутуу ойлгосон зүйл дээр нь нэмж тайлбарлан тодорхой болгож өглөө.