ШУГАМ ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ТУХАЙ

ШУГАМ ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ТУХАЙ

Дулааны станцаас дулаан дамжуулах төв шугам хоолой нь 1970-аас1980 онуудад ашиглалтанд орсноос хойш дорвитой  шинэчлэл, засварын ажил хийгдээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд 2014 онд мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн  ашиглалтын шаардлага хангахгүй, 2015 онд эрчим хүчний хөгжлийн төвийн эрчим хүчний лабораторт шугам хоолойн сорьц өгөхөд цаашид хэвийн горимд  ашиглах техникийн шаардлагыг хангахгүй солих шаардлагатай дүгнэлтүүд тус тус гарч байсан боловч хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэхгүй байсан тул   бид өөрсдийн бололцоогоор элэгдэж цоорсон хэсэгт оруулга хийх, тулгуурууд унасан,  суулт өгсөн хэсгийг түр тулаас хийх зэргээр түр аргацаан,  өнгөрсөн жилүүдэд халаалтын улирал, өвлийн их ачааллыг даван туулж байсан.

2017-2018 оны өвөл дамжуулах шугамаас шалтгаалан хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй тул зайлшгүй солих шаардлагатай тухай  холбогдох газруудаар удаа  дараа олон дахин хөөцөлдсөний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 136 дугаар тогтоол, Эрчим хүчний сайдын 2017 оны 76 дугаар тушаалаар  өргөтгөл, шинэчлэлийн ажлын тендер түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгээр  сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гарсны дагуу цахимаар зарлагдан,  шалгаруулалт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр явагдаж,   гүйцэтгэгчээр  “Бурхант хясаат” ХХК  шалгаран, ажлыг гүйцэтгэхээр захиалагч барилга угсралтын гүйцэтгэгч, техник хяналтын гүйцэтгэгч нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ  хийгдэн өөрийн хөрөнгөөр шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Олон жилийн насжилттай дамжуулах шугам хоолойн өргөтгөл шинэчлэлийн ажил цаг хугацааны хувьд тулсан хэдий ч сумын нийт хэрэглэгчдийг ДЭХ, хэрэгцээний халуун хүйтэн  усаар найдвартай хангах ажиллагаа сайжруулах ач холбогдолтой билээ.

Хөхөө өвлийн хүйтнээс урьтан ашиглалтын горим алдагдсан шугам хоолойг сольж иргэдээ аятай тухтай дулаан өвөлжүүлэх үүднээс шугам хоолойн засварыг мэргэжилтнүүд үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол хийж байна.

Дээрх зургаас харахад шугамын далд хэсгийн сувгийг нээхэд ус шүүрсэн, шугам хоолойн нимгэрсэн зэргийг харахад шинэчлэлийн ажил энэ жил хийгдэж эхлээгүй бол  өвлийн ачааллын үед шугам хагарч, хөлдөлт үүсэх  эрсдэл өндөртэй байсан байна