ШАРЫН ГОЛ СУМЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Шарын гол сумын төрийн байгууллагуудын  дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, эрүүл байгууллага аяны үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулсан спортын 4 төрөлт тэмцээнд гар бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг 3-р байр хүрэл медаль, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 3-р байх хүрэл медаль хүртэж амжилттай оролцлоо.