ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-Д ТАНИЛЦУУЛГА ХИЙВ
Мэдээлэл авах эх сурвалж: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Оюунжаргал, 99393439, d_sharyngol@yahoo.com
Шарын гол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Үнэ тариф, байгууллагын өнөөгийн байдал тулгамдаж байгаа асуудлаар 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр танилцуулав.
Мөн орон сууцны байрнуудын доод давхарын подвалийг хувь хүмүүс ашиглан үйл ажиллагаа явуулахдаа узель руу орох гарах хаалга хийгээгүй, СӨХ байхгүйгээс подвалиуд бохир заваан үхсэн амьтны сэг байгаагаас байгууллагын ажилтнууд узельд засвар, үзлэг үйлчилгээ, гэмтэл устгахаар ажиллахад хүндрэлтэй, халдварт өвчин тусах эрсдэлтэй байгаа талаар шийдвэрлэж хамтран ажиллах санал хэлж, төлөөлөгч нарын асуултад хариулав



