ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ХНХС-ын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн A/173 тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуй” сэдвээр нийт ажилтнуудын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн Холбооны дэргэдэх “Зөв хөтөч” сургалтын төвийн багш нар удирдан явууллаа.
ХАБЭА-н тухай Монгол Улсын хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж буй хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилтыг хүсье.
















