ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД ЯВГАН АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хүрээнд цэвэр цэнгэг агаарт аялж биеийн алжаал оюуны ядаргааг тайлах, эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэн, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Компанийн үйлдэврчний эвлэлийн хороо, ХАБЭА-н зөвлөлтэй хамтран ХӨДӨЛГӨӨН- ЭРҮҮЛ МЭНД сэдэвт явган аялалыг 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулалаа. Явган аялалд багийн дүнгээр Дулааны станц хэсэг Тэргүүн байр, Ус дулаан ариутгах татуургын хэсэг Дэд байранд шалгарлаа.