ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор Хэрэглэгчээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр доорх ажлуудыг зохион байгуулалаа.
– “ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ”-Нээлттэй хаалганы өдөрлөгийн зарыг www.dshggov.com вэб сайт, Дулаан шарын гол фэйсбүүк хуудас болон Шарын гол сумын хамгийн олон хэрэглэгчидтэй фэйсбүүк хуудсанд байршуулж хэрэглэгчдэд хүргүүлсэн.
– Байгууллаганы үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон тэдгээрийн эрх зүйн орчний талаар, Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилээний чиглэлээр гаргасан төрийн байгууллагуудын бодлого, шийдвэрийг иргэд, оршин суугч, аж ахуй нэгж байгууллагуудад нээлттэй ил тод мэдээлэл өгч тараах материал бэлтгэн хүргүүлсэн.
– Усны ухаалаг, зөв хэрэглээ болон автомат худгийн ашиглалтын зааврыг олон нийтэд сурталчлах материал бэлтгэн хүргүүлсэн
– Байгууллагад мөрдөгдөж байгаа үйлчилгээний үнэ тариф, үйлчилгээний чанар төлбөр тооцоотой холбоотой тараах материал бэлтгэн хүргүүлсэн
– Хэрэглэгчдийн дунд санал асуулга зохион байгуулж, санал асуулгад хамрагдсан хэрэглэгчдийн дунд сугалаа явуулж 5 хэрэглэгчийг тус бүр 30,000 төгрөгийн ус, дулааны эрчим хүчний хөнгөлтөөр шагнаж урамшуулсан.
– 23 хэрэглэгчидтэй ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулж, төлбөр тооцоо төлсөн хэрэглэгчдэд е-баримтыг газар дээр нь олгосон.
– Хэрэглэгчдэд байгууллагын хашаанд ургасан чацарганы халуун жүүсээр амталгаа хийлгэсэн.
– Нээлттэй ажлын байрны зар хүргүүлж, ажилд орохыг хүссэн иргэдийн анкет хүлээн авсан.