“ХЭРЭГЛЭГЧЭЭ АЯН -2023” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4/07 тоот хэрэглэгчийн аяныг хэрэгжүүлэх тухай  албан бичиг, хорооноос 2023 оны өвлийн их ачааллын үед хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг  дээшлүүлэх, шугам тоноглолд гарч болзошгүй гэнэтийн аваар, саатлын үед түргэн шуурхай арга хэмжээ авахад зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор  зохион байгуулсан Хэрэглэгчийн аян-2023 аяны хүрээнд төлөвлөгөөг боловсруулан төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Үүнд:

  • Компанийн үйл ажиллагааны хоногийн мэдээг “ Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Disnews мэдээллийн цахим хуудсанд өдөр бүр байршуулан ажилласан.
  • Эрчим хүчний хэрэглэгчдэд хуулиар олгосон эрх, үүргийг таниулах, эрчим хүчний хэмнэлт, зүй зохистой хэрэглээ, хариуцлагыг дээшлүүлэх талаар байгууллагын вэб сайт болон, facebook  цахим хуудсаар суртачилан, мөн  эрчим хүчний зохицуулах хорооны  #мэдлэг_түгээе уриалгыг өөрийн facebook хуудас болон Шарын гол  сумын хамгийн олон дагагчтай группүүдэд түгээж ажилласан.
  • Хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдлыг тухай бүр барагдуулж, түгээмэл ирдэг дуудлагыг нэгтгэж Спортын ордон шугам шинэчлэлийн ажил хийлгэхээр төсөв гаргуулан мэргэжил арга зүйн тусалцаа авч зуны засвараар шугамаа шинэчлэхээр болсон.
  • Хэрэглэгчдийг батлагдсан тарифыг мөрдөж ангилалын дагуу тооцож байгаа эсэхэд Дотоод хяналтан ажилтан П.Баярцэцэг хяналт тавин ажилласан. ЭХЗХорооны 2021 оны 10-р сарын 14-ний өдрийн 465 дугаар тогтоолын дагуу эрчим хүчний тафифийг мөрдөж, ХСУХАТАҮЗЗөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 03 өдрийн 4539 дугаар тогтоолын дагуу цэвэр, бохир усны тарифийг мөрдөж ажиллаж байгаад хяналт тависан. Дээрхи тарифийг мөрдөж ажиллаж байна.

Дулаан түгээх сүлжээ, тоноглолд гарч болзошгүй гэнэтийн аваар саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан гэмтэл, саатлыг түргэн шуурхай засварлах талаар арга хэмжээ авч, сар шинийн баярын үеэр хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай ус, дулааны эрчим хүчээр хангахаар шугам сүлжээ, тоноглолд ээлжит бус үзлэг зохион байгуулж, хариуцлагатай жижүүрийг томилон ажилласан.