ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Таны гэрийн халаалт доголддог нэг шалтгаан бол халаалтын системийг дур мэдэн өөрчлөх болон шугам хоолойн бөглөрөл юм.
Доорхи зургаас харахад халаалт авч буй 8 айлаас 2 айл огт халахгүй 4 айлын халаалт доголдож зарим паар халахгүй болсон байна.
Уг тохиолдолтой адил хэрэглэгчийн өөрийн дулааны шугам сүлжээ олон жил ашигласнаас үүдэлтэй бөглөрөх, засвар үйлчилгээг хийхдээ өмнөх холболтыг дур мэдэн өөрчилснөөс бусад хэрэглэгчийн халаалтыг доголдуулж, байгууллагад ирэх гомдлыг ихээр нэмэгдүүлж, байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Иймд хэрэглэгчид та бүхэн өөрийн болон нийтийн эзэмшлийн халаалтын шугам сүлжээний засвар үйлчилгээг тухай бүрд сайтар хийх, засвар үйлчилгээг хийхдээ өөрийн болон бусад хэрэглэгчийн халаах хэрэгслийг доголдуулахгүй байхад анхаарна уу.