Хичээл №5

Хичээл №5

2.1.30. Үйлдвэрлэлийн ажлын байрны агаарт байх хортой бодисын хэмжээ нь тогтоогдсон хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээний агуулалтаас хэтрэхгүй байх ёстой. (хавсралт-3)
2.1.31. Байран дахь шатах хийн агуулалт нь түүний асах хамгийн бага хязгаарын 1/5-аас хэтрэх ёсгүй. Агаар дахь шатах хийн өөрөө асах хязгаарыг (хавсралт 4-д ) үзүүлэв.
2.1.32. Аюултай хий, хорт бодис бүхий байрны нэрсийн жагсаалтыг гарган үйлдвэрийн ерөнхий инженер, (тухайн дулааны шугам сүлжээний дарга) баталсан байвал зохино.
Эдгээр байрны орох хаалган дээр хорт хий, бодис байгаа болон гал, тэсрэлтийн аюулаас урьдчилан сэргийлсэн тэмдэг зүүсэн байх ёстой.
2.1.33.Үйлдвэрийн талбай ба ажлын байранд ариун цэврийг сахих ёстой. Асгарсан буюу гоожсон уусмалыг тэр дор нь саармагжуулан зайлуулж цэвэрлэх хэрэгтэй. Барилгын хана, цонхны тавцан, дээвэр, шат, тоноглолын гадарга болон бусад ажлын байран дахь хуран тогтсон тоосыг цэвэрлэхдээ сорох төхөfрөмжийн тусламжтайгаар хийх буюу тусгай зааврын дагуу чийгтэй цэвэрлэгээг графикаар хийх хэрэгтэй.
Ажлын байр, тоноглолын цэвэрлэгээнд шатах бодис (бензин, керосин, ацетон бусад)-ыг хэрэглэхийг хориглоно.
2.1.34. Үйлдвэрийн байранд цэвэр ба бохир арчих материалуудыг тус тусад нь ангилан хийх хоёр тасалгаа бүхий төмөр хайрцаг тавьсан байх ёстой.
Бохир арчих материалыг өдfр бүр зайлуулж байвал зохино.
2.1.35. Үйлдвэр дээрх галын аюулгүй байдлыг хангах шаардлага нь «Барилгын норм ба дүрэм»-ийн заалтыг хангах ёстой. Үйлдвэрийн талбай, ажлын байранд «Аж үйлдвэрийн газруудын галын аюулгүй байдлын үлгэрчилсэн дүрэм»-ийн дагуу шаардлагатай гал унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх ёстой.
Гал унтраах багаж хэрэгсэл нь «Эрчим хүчний үйлдвэриин галын аюулгүй дүрэм»-ийн дагуу хангагдсан байх ёстой.
2.1.36. Үйлдвэрлэлийн талбай, ажлын байранд зөвхөн тусгайлан гаргасан газарт тамхи татахыг зөвшөөрнө.
Нөөцлөх сав, худаг, шуудуу, суваг дотор, тэрчлэн онгорхой нээлхийн дэргэд тамхи татахыг хориглоно.
2.1.37. Үйлдвэрийн байранд боох материал, эмийн зүйлтэй умийн санг хавсралт 2-т заасны дагуу бэлтгэж тавьсан байх ёстой.
Эмийн сан нь лац ломботой, цэвэр, эмх цэгцтэй байх бөгөөд шуурхай ажиллагааны журналд тэмдэглэсэн зарцуулалтыг үндэслэн үе үе нөхөн сэлбэж байвал зохино. Эмийн зүйлсийг юунд, яаж хэрэглэхийг заасан товч зааврыг тавьсан байвал зохино.
Цех(район, хэсэг)-ийн захиргаа эмнэлгийн салбар (эмнэлгийн цэг)-тай тохиролцож эмийн сан байрлуулах газрыг тогтооно.
2.1.38. Үйлдвэрлэлийн байранд ажлын аюулгүй арга барил, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дүрмийг тодорхой харуулсан зурагт хуудас тавигдсан байх ёстой.
2.1.39. Үйлдвэрлэлийн дотор, ажлын байрны ойролцоо ундааны усны жижиг усан оргилуур буюу тосгуурыг ариун цэврийн шаардлагын дагуу байрлуулсан байх ёстой.