ХИЧЭЭЛ №4

Үргэлжлэл ….

2.1.17. Агааржуулалт, агаарын чийгшилт ба агаараар халаах систем нь эрүүл ахуйн нормын шаардлагын дагуу зохих агаарын солилцоог хангаж «Үйлдвэрийн барилгын салхивч агааржуулалтын системд тавих ерөнхий шаардлага» MNS 5078:2000-д тохирсон байвал зохино.

2.1.18.Үйлдвэрийн ажлын байрны орчны агаар нь «Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага» MNS 4990:2000-д тохирч байх ёстой.

2.1.19.  Үйлдвэрийн ажлын байр бүрийг   хөдөлмөрийн нөхцлөөр нь аттестатчлан хедөлмөрийн нөхцлийн одоогийн байдал,   аюулгүйн   ажиллагааны дүрэм норм, стандартыг тогтоосон байвал зохино.

2.1.20.Хүчил, шүлт, фосфат, реагент ба бусад химийн материалыг агуулахад хадгалах бөгөөд агуулах нь «Барилгын норм ба дүрэм»-ийн шаардлагыг хангасан байна.

2.1.21.  Үйлдвэрийн байрны агаарт мөнгөн усны уур орохооргүй тоноглогдсон тусгай агуулахад мөнгөн усыг үйлдвэрлэсэн заводын боодолтой нь хадгалах ёстой. Агуулахад мөнгөн усыг аюулгүйгээр хэмжиж савлах ба тээвэрлэхэд зориулсан сав, хэрэгсэлийн нөөц байх ёстой. Менгөн усыг зөвхөн хагардаггүй саванд хийж тээвэрлэнэ.

2.1.22. Хялбархан шатаж авалцах, тэсрэх аюултай, химийн хортой бодис ба материалыг бусад байрнаас тусгаарласан тусгай агуулахад хадгалах ёстой. Уг агуулах нь «Хялбархан шатаж авалцах, шатах шингэнийг хадгалах аж ахуйн ба үйлдвэрийн агуулахын зураг төслийг зохиох техникийн нөхцөл ба норм», «Ерөнхий зориулалтын барилга байгууламж. Төслийн норм», «Барилга байгууламжийн зураг төслийн галын аюулгүйн норм»-ын шаардлагыг хангасан байх ёстой.

2.1.23. Үйлдвэрлэлийн байранд хоногийн хэрэгцээнээс илүү хэмжээтэй бинзен, керосин, спирт, нитробудаг, уусгагч, шингэрүүлэгч, бусад хялбархан шатаж авалцах материал хадгалахыг хориглоно. Эдгээр материалын тоо хэмжээ, хадгалах байрны талаар орон нутгийн галын аюулаас хамгаалах байгууллагатай зөвшөөрөлцсөн байх хэрэгтэй. Энэ материал нь цехийн тусгай агуулахад бат бэх металл саванд хадгалагдах ба хаалган дээр нь тамхи татах, ил гал гаргахыг хориглосон тэмдэг «Аюулгуй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө »-ийг MNS 4643:1998 стандартын дагуу зүүсэн байх ёстой.

Ажлын байрны ойр тосолгооны материалыг тусгай металл сав, тосолгооны саванд хадгалахыг зөвшөөрнө.

Хялбархан шатаж авалцах материалыг үйлдвэрийн байрны гадна тусгай агуулахад хадгалвал зохино.

Эдгээр агуулахын хаалган дээр хялбархан шатаж авалцах бодис байгаа тухай, ил гал гаргах, тамхи татахыг хориглосон тэмдэг хадсан байх ёстой.

2.1.24. Бага хэмжээ (2-Зл хүртэл)-ний шүлт, хүчил (хайлуураас бусад)-ийг салхилуураар тоноглогдсон тусгай байранд эргэдэг бөглөөтэй шилэн лонхонд хадгалах шаардлагатай. Хайлуур хүчлийг хуванцар сав буюу лааны тосоор доторлосон лонхонд хадгалвал зохино. Лонхыг сагс буюу модон хайрцагт байрлуулах хэрэгтэй. Лонх, сагс (модон хайрцаг)-ын хоорондох зайг модны зоргодос буюу сүрлээр дүүргэсэн байх хэрэгтэй. Хүхэр ба азотын хүчилтэй лонхыг хадгалахад галд шатахааргүй боловсруулалт хийгдсэн модон материал ашиглахыг зөвшөөрнө. Лонхон доторхыг бүрэн суллан гаргасны дараа модон хайрцаг дахь лонхыг сугалан авч болно.

Хүчил дүүргэсэн лонхтой сагс (тор)-ыг шалан дээр нэг эгнээгээр байрлуулж лонх бүрт хүчлийн нэрийг бичсэн пайз зүүсэн байх ёстой. Хүчлийг сулласан хоосон лонхыг мөн ийм байдлаар хадгалбал зохино.

2.1.25. Цахилгаан станцын үйлдвэрлэлийн цехэд цахилгаан гагнуурын төхөөрөмж байрлуулахад зориулсан байр, хийн ба цахилгаан гагнуурын ажил хийхэд зориулагдсан төвлөрсөн шугам байх ёстой.

2.1.26 Байшингийн гаднах засварын ажлын байранд байгаа материал, эд бараа, тоноглол ба түүний эд ангиудыг нягтруулж тэгшилсэн талбайд хураах бөгөөд өвлийн улиралд цас мөсийг цэвэрлэж байх шаардлагатай. Эдгээр материалыг өөрөө нурж шилжихээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авсан байх ёстой. Налуу газар байрласан материал хадгалах талбайг гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ авсан байх ёстой. Материал ба тоноглолоос нүх, шуудууны ирмэг хүртэлх зай нь хэвгийн тогтвортой байдлыг хангасан 1 м-ээс багагүй байх ёстой.

2.1.27.  Түр хадгалах байранд ачааг хураахдаа «Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага» MNS 5079:2001 стандартыг баримтлан гүйцэтгэвэл зохино.

2.1.28.  Ачааг дараахь байдлаар талбай дээр хураавал зохино. Үүнд:

– баглаа боодолтой буюу модон суурин дээр өрсөн тоосгыг 2-оос ихгүй давхарлан, чингэлэгтэй байгаа бол дангаар нь, задгай бол 1.7 м-ээс ихгүй өндөртэйгээр;

–  хавтан материал (асбестоцементэн хавтанцар, асбестоцементэн долгиот ба хавтгай хавтан)-ыг 1 м хүртэл өндөртэй бөөнөөр нь;

-жижиг төрлийн металлыг тавиурт 1.5 м-ээс ихгүй өндөртэйгээр;

– овор ихтэй, хүнд жинтэй тоноглол ба эд ангийг ивүүр дээр нэг эгнээгээр;

– хар ба цувимал металл (ган хуудас төмөр, швеллер, двутавр, ангилсан ган)-ыг ивээсэн дээр жийрэг тавьж  1.5 м хүртэл өндөртэйгээр;

Металл хуудсыг босоо ирмэгээр байрлуулахыг хориглоно;

– дулааны хучилгын материалыг 1.2 м хүртэл өндөртэйгээр хаалттай хуурай байранд хадгална;

–  ФЗ00 мм хүртэл голчтой хоолойг хоёр төгсгөлдөө тулгууртай, дэрэн дээр 3 м хүртэл өндөртэйгээр;

–  ФЗ00 мм-ээс дээш голч бүхий хоолойг жийрэггүи 3 м хүртэл өндөртэйгээр хураах бөгөөд төмөр хоолойн доод эгнээ нь суурь дэр буюу төгсгөлийн тулгуурт найдвартай бэхлэгдсэн байх ёстой.

2.1.29.  Газар доогуур тавигдсан шугам хоолойн хэсэг, худгийг онгойлгож ажил гүйцэтгэхэд тусгай хаалт, хашилт тавьж, замын хөдөлгөөний зохих тэмдгийг зүүсэн байх ёстой. Хаалт, хашилтыг дохиоллын өнгөөр будсан байх хэрэгтэй. Самбар дээрх замын дохионы тэмдэг ба гэрэл нь авто тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн нэвтрэн өнгөрөхөд аль ч талаасаа сайн харагдахуйцаар байрласан байх ёстой.

….