Хичээл №3
ХОЁР ДУГААР БҮЛЭГ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ
2.1. ҮЙЛДВЭРИЙН ДЭВСГЭР ГАЗАР, БАРИЛГА БАЙШИН, АЖЛЫН БАЙР
2.1.1. Үйлдвэр бүр өөрийн дэвсгэрт ажлын байрандаа явах аюулгүй маршрут ба гал түймэр гарах буюу аваарийн нөхцөлүүдэд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан бүх ажиллагсдад мэдүүлэх хэрэгтэй.
2.1.2 Цахилгаан станц ба станцын дэвсгэрт байрлаж байгаа үйлдвэрлэлийн байр, барилга байшинд байрласан тоноглолд үйлчилгээ хийдэггүй гадны хүмүүсийг харгалзах хүнгүйгээр оруулахыг хориглоно.
2.1.3. Үйлдвэрийн дэвсгэр газар ба үйлдвэрлэлийн байранд тээврийн хэрэгсэл, түүний замууд нь үйлдвэрлэл дээр ачааг зөөвөрлөх, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг хангасан байх ёстой.
2.1.4. Үйлдвэрийн барилга байгууламж, байшин, байрын болон дэвсгэр газрын хашааны гадна тал, нэвтрэн өнгөрөх бүх зам, газрууд нь гэрэлтүүлэгдсэн, хүмүүс ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюулгүй, чөлөөтэй байвал зохино.
Нэвтрэн өнгөрөх зам, гарцыг хаах буюу ачаа хурааж хөдөлгөөнд саад учруулахыг зөвшөөрөхгүй. Нэвтрэн енгөрөх зам, гарц, чөлөө,тэрчлэн шат, тавцангийн хашилтууд нь үргэлж цэвэр, бүрэн бүтэн байх ба ил задгай байрласан хэсгүүдийн цас, мөсийг цэвэрлэж, элс асгаж байна. Мазут аж ахуйн дэвсгэр газрын талбай болон юүлэх төхөөрөмжийг цас орох бүрт цэвэрлэж байх хэрэгтэй. Талбайн хучилга, нэвтрэн өнгөрөх гарцын хашилт найдвартай бэхлэгдсэн байх ёстой. Засварын үед авсан хашилгын оронд түр зуурын хаалт хийж өгөх хэрэгтэй. Засварын үед авсан хашилга хаалтыг засвар дуусмагц хуучин байранд нь байрлуулан сайн бэхэлнэ.
2.1.5. Төмөр замын ба авто тээврийн хедөлгөөний хүрээнд хамаарагдах бүх хаалга, барилгын үүдэнд хашилт, хамгаалах багана, мөн замын таних тэмдэгийг« Замын тэмдэг, техникийн ерөнхий нөхцөл»-ийн дагуу байрлуулсан байвал зохино. Хаалга нь өөрөө онгойж хаагдахгүй түгжээтэй байх хэрэгтэй.
Үйлдвэрийн дэвсгэр газар мөн барилгын дотор авто-машин ба бусад тээврийн хэрэгслийн явах хурдыг хязгаарлах, тээврийн хэрэгсэл зогсох талбай ба явах замын замын дагуух чиглэлийг заасан тэмдгүүдийг өдөр шөнийн альч цагт сайн үзэгдэхээр байрлуулсан байна. Зам харилцаа холбооны сүлжээ, барилга байгууламжийн доогуур өнгөрөх авто тээврийн замд ачааны өндөр, ергөний хэмжээг хязгаарласан тэмдгийг заавал байрлуулна.
2.1.6. Галт тэрэг, сэлгээний хэсгүүд, зүтгүүрийн хөдөлгөөний үед болон вагонуудыг салгахад захын рельсээс 2м-ээс багагүй зайтай аюулгүй (замын хажууд буюу хооронд) газарт холдсон байх ёстой.
2.1.7. Хийн шугам хоолойн дор ариун цэврийн, засварын ба бусад өрөө тасалгаа байрлуулахыг хориглоно.
2.1.8. Давхруудын хоорондох хучилга, шал, суваг, худгууд нь бүрэн бүтэн байх ёстой. Шалан дээрх нүхнүүд хашилгатай байвал зохино. Худаг, камер ба цуглуулагч хонхорын таглаанууд нь шал буюу газартайгаа тэгшхэн, найдвартай бэхлэгдсэн хээтэй төмрөөр хийгдсэн байх ёстой.
Аюултай бүс (дээврийн болон талбай ханын хэсгийн цоорхой, суваг шуудуу, ухсан газар, цуглуулагч хонхор, худаг ба дулааны камеруудын онгорхой таг)-ийг бүх хэмжээгээр нь хамгаалан татсан байвал зохино. Түр зуурын хашилт, хамгаалалт найдвартай бэхлэгдсэн байна. Хашилт, хамгаалалт хүний биеийн массын динамик үйлчлэлд тэсвэртэй бат бэх байхаас гадна хоногийн ямар ч хугацаанд сайн харагдаж байх ёстой. Хашилт, хамгаалалт дээр «Анхаар! Аюултай бүс» гэсэн аюулгүйн зурагт хуудас зүүсэн байх ёстой.
2.1.9. Камер ба сувгуудыг байнга цэвэрлэж цуглуулагч худгаас усыг тодорхой хугацаанд соруулан зайлуулж байхаас гадна нэвтрэн өнгөрөх замыг чөлөөтэй байлгавал зохино.
2.1.10. Бат бэхийг хангасан урьдчилсан тооцоогүйгээр барилгын бүтцийг өөрчлөх нүх гаргахыг хориглоно.
2.1.11. Суваг доторх байгууламжид үйлчлэх хүмүүсийн чөлөөтэй явахад саад болох битүү хана байж болохгүй. Онцгой нөхцөлд технологийн шаардлагаар сувгийг хэсэгчлэн хуваах, жишээ нь төмөр бетон тусгаарлах хана байрлуулбал сувгийн хоёр хэсгээс газрын гадаргад гарах боломжийг хангасан байх ёстой.
2.1.12. Үйлдвэр (цех, хэсэг) бүр засварын талбай, түүний зөвшөөрөгдөх ачаа даацын хэмжээг заасан зурагтай байх сстой. Цех (хэсэг)-д талбайн хязгаарыг тодоор тэмдэглэсэн, түүний зөвшөөрөгдөх ачаа даацын хэмжээг хүснэгтэд заасан байх ёстой.
2.1.13. Гэрэлтүүлгийн хэмжээ нь барилгын норм ба дүрмийн дагуу «Ердийн ба зохиомол гэрэлтүүлэг»-ийн төслийн норм шаардлагыг хангасан байх ёстой.
2.1.14. Шатах хий болон тэсрэх аюултай бодисын уур нэвтрэн орж болзошгүй байранд тэсрэлтээс хамгаалсан бүрхүүл бүхий гэрэлтүүлэг хэрэглэх ёстой. Үйлдвэрлэлийн байранд аваарийн гэрэлтүүлэг ба 12В-ын гэрэлтүүлгийн сүлжээтэй байх ёстой.
2.1.15. Ажлын байрны шуугианы түвшин «Шуугианы норм аюулгүйн ажиллагааны ерөнхий шаардлагууд» ММS5002:2000 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх ёсгүй.
2.1.16. Ажлын байранд доргио (тоноглолоос үүсч байгаа доргио)-ны түвшин «Доргионы норм аюулгүйн ажиллагааны ерөнхий шаардлага» МNS4994:2000 стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх ёсгүй.