Хичээл №2
1.2. АЖИЛЛАГСДАД ТАВИХ ШААРДЛАГА
1.2..11 Дулаан-механикийн тоноглолд үйлчилгээ хийдэг хүмүүс нь анх ажилд орохдоо эмнэлгийн урьдчилсан үзлэгт орох ба эрчим хүчний үйлдвэрийн ажиллагсад эмнэлгийн ээлжит үзлэгт тогтоогдсон хугацаанд орж байвал зохионо.
1.2.2. Дор дурдсан хүнд, хортой нөхцөлд 18 нас хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглоно. Үүнд:
– зуухны цэвэрлэгээ;
– зуух, турбин, тоос бэлтгэл, түлш дамжлагын тоноглолын засвар;
– цахилгаан станцын тоос бэлтгэл, түлшний дамжлага, зуух турбины цехийн ашиглалт;
– дулааны цахилгаан станцын дээр дурьдсан цехүүдэд ажиллаж байгаа хяналт шалгалтын хэмжүүр автоматикийн үйлчилгээ;
– газар доорхи дулааны шугам хоолой, дулааны шугам сүлжээний барилга байгууламж, дулааны станц болон халаалтын зуухнуудын үйлчилгээ;
– хийн ба цахилгаан гагнуурын ажил;
– байнгын газар шорооны ажил;
– түлш тээврийн цехийн төмөр зам, тээврийн хөдөлгөөний хэсгийн ашиглалт, гарц, сумны хэсэгт зам ба шороон далангийн ажил;
– хлоржуулах тоноглолын үйлчилгээ;
– өргех зеөх машин механизмийн кранч, машинч, оосорлогч дохиочноор ажиллах;
– газар доорхи хийн шугам хоолой, тоног техөөрөмжийн үйлчилгээ;
– Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтад байдаг даралтат зуух сав, шугам хоолойн үйлчилгээ;
– усны гүнд ба дотор ажиллах, тэнд ажиллагсдад үйлчлэх;
– цахилгаам болон өөрөө буулгагч авто тээврийн хэрэгслийг жолоодох, этилийн бензинээр ажилладаг автомашины засвар, дугуйн бүрээсийг солих;
– гэмтэл илрүүлэгч цацраг идэвхит багажаар ажиллах;
– өндөрт ажиллах;
– тэсрэх аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, хэрэглэх;
– барилга угсралтын хийн болон буудагч багаж хэрэгсэл хэрэглэх;
– мөнгөн устай ажиллах;
– шатах ба тэсрэх материал, химийн хортой бодис, шүлт хүчил, хлор, хлорын шохойн тусгай агуулахын үйлчилгээ;
– нефтийн бүтээгдэхүүнтэй ажиллах;
– хүүхэд, залуучуудад тогтоогдсон нормоос илүү хүнд зүйлийг өргөх зөөхтэй холбогдсон ажлууд.:
1.2.3. «Эмэгтэйчүүдийг ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалт»-нд орсон ажилд эмэгтэйчүүдийг авч ажиллуулахыг хориглоно.
1.2.4. Цахилгаан станцын цехүүдийн болон дулааны шугам сүлжээний тоноглолд үйлчилгээ хийдэг хүмүүс нь энэхүү дүрмийг заавал мэдэн ажилдаа мөрдөж байвал зохино.
1.2.5. Ажилдаа цахилгааны хамгаалах хэрэгсэл ашиглаж байгаа хүмүүс «Цахилгаан төхөөрөмжинд хэрэглэдэг хамгаалах хэрэгсэлийг турших ба ашиглах дүрэм» түүнд тавих техникийн шаардлагыг заавал мэдэж, биелүүлэх үүрэгтэй.
1.2.6. Цахилгаан станцын үндсэн цехүүдийн болон, дулааны шугам сүлжээний тоноглолд үйлчилгээ хийдэг болон тусгай ажил гүйцэтгэх хүмүүсийн мэргэжлийн үнэмлэх дээр энэ ажлыг хийх мэдлэгийн шалгалт авсан тухай тэмдэглэл заавал хийсэн байвал зохино.
1.2.7. Дор дурдсан ажлуудыг тусгай ажилд тооцно. Үүнд:
– өндөрт ажиллах;
– зуух, даралтат саванд үйлчлэх;
– гал ба хийн аюултай ажил;
– мөнгөн устай ажиллах;
– цахилгаан, хийн ба зүлгэх багаж хэрэгслээр ажиллах;
– оосорлох;
– төмөр замын харилцааны тоног төхөөрөмжийн үйлчилгээ;
– газраас удирддаг өргөх механизмаар ажиллах;
– авто ба цахилгаан ачаа буулгагчаар хүнд ачааг зөөвөрлөх;
– металл боловсруулах ба өнгөлөх суурь машин дээр ажиллах.
Ажлын нөхцөл байдлаас хамааруулан үйлдвэрийн захиргааны шийдвэрээр тусгай ажлын жагсаалтанд нэмэлт оруулж болно.
1.2.8. Цахилгаан станц ба дулааны шугам сүлжээний ажилчдыг сургах, мэргэжлийг дээшлүүлэхдээ «Үйлдвэрлэл дээр ажилчдад мэргэжил эзэмшүүлэх сургалтын үлгэрчилсэн дүрэм»-ийг баримталбал зохино.
1.2.9. Технологийн шаардлагын дагуу аюултай ба хортой, шатах тэсрэх бодис хэрэглэдэг дулаан-механикийн тоноглолд үйлчилгээ хийх ажилчид нь эдгээр бодис шинж чанар, түүнтэй харьцах аюулгүй ажиллагааны дүрмийг заавал мэдэж байх үүрэгтэй.
1.2.10. Аюултай хий бүхий, мөн хортой бодистой харьцдаг байранд байгаа тоноглолд үйлчилдэг хүмүүсийн мэдвэл зохих зүйлс:
– цех (хэсгийн)-ийн аюултай хий бүхий ажлын байрны жагсаалт;
– хортой бодисуудын хордуулах үйлчилгээ, хордолтын шинж тэмдэг;
– аюултай хий бүхий ажлын байранд ажил гүйцэтгэх, тэнд байх журам;
– амьсгалын эрхтэнг хамгаалах хэрэгслийг ашиглах дүрэм;
– галын аюултай бодистой харьцах журам, гарсан галыг унтраах аргууд;
– хордсон хүмүүсийг аюултай хий бүхий ажлын байрнаас зөөх журам, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх аргууд.
1.2.11. Бүх ажиллагсад нь ажлын онцлог байдалд тохирсон тусгай хувцас, гутал, хувийн хамгаалах хэрэгслээр хангагдах бөгөөд ажил гүйцэтгэх үедээ заавал хэрэглэх үүрэгтэй.
1.2.12. Ажилчид ажлын тусгай зориулалтын хувцасныхаа бүх товчийг бүрэн товчилж ажиллах ёстой. Ажлын тусгай зориулалтын хувцсанд эргэх механизмд орооцолдох сул унжиж салбайсан хэсэг байх ёсгүй. Ажлын тусгай зориулалтын хувцасны ханцуйг шамлах, гутлын түрийг эргүүлж өмсөхийг хориглоно. Хортой бодистой ажиллах, зуухны халах гадаргуугийн шааргийг цэвэрлэх, бункерээс халуун үнс буулгах мөн цахилгаан, хийн гагнуур өрлөг дулаалгын ажил, бутрамтгай ба тоосорхог материалыг ачих зэрэг ажлыг гүйцэтгэх үед өмдний шуумгийг гутлын түрийний гадуур тавьсан байх хэрэгтэй. Эрчим хүчний тоноглолын ажиллаж байгаа байр, худаг, камер, суваг, тунелийн болон барилга байгууламжийн талбай, засварын хэсэгт ажиллагсад нь хамгаалах дуулга малгайг бүчлэн өмсөж, үсээ цухуйлгахгүй байх үүрэгтэй
Сагалдраггүй дуулга малгай хэрэглэхийг хориглоно. Сагалдраггүй дуулга малгай өмсөх буюу дуулга малгайг бүчлэж өмсөөгүй ажилтанг толгойгоо хамгаалаагүй гэж ажлын байрнаас зайлуулах хэрэггэй.
1.2.13. Үйлдвэрлэлийн ажиллагсад нь цахилгааны хүчдэлээс хүнийг чөлөөлөх, цахилгаан гүйдэлд болон бусад осолд нэрвэгсдэд анхны тусламж үзүүлэх арга барилд дадлагашин сурсан байх ёстой.