Төрийн хяналт шалгалт
ОБЕГ-ын даргын баталсан “Эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч байгууллага”-уудад Төрийн хяналт шалгалт зохион байгуулах тухай удирдамжийн хүрээнд Дархан уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар, Гал түймрийн улсын байцаагч нар хамтран компанийн Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай, Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Аж ахуй нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм МNS 5566:2005 зэрэг стандарт, техникийн нормативыг шалгаж зөрчлийг арилгуулах талаар зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулж заавар зөвлөгөө өглөө