ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

“Дулаан шарын гол” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвийн хурлын танхимд хуралдав. Хуралд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга О.Бавуудорж, гишүүн Э.Энх-Очир, Т.Батчимэг, Ч.Алтантуяа, Б.Батчулуун, С.Ариунболд, Б.Наранцацрал нар оролцож, дараах 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Компанийн 2019 оны I улирлын санхүүгийн тайлан, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн биелэлтийг ХАНГАЛТТАЙ гэж дүгнээд Хөрөнгийн үнэлгээг тайлан тэнцэлд тусгасан асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, цаашид эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн биелэлтийг үзүүлэлт бүрээр ханган ажиллахыг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.

Хоёр. 2018 оны санхүүгийн тайланд өгсөн аудитын зөвлөмж, илэрсэн зөрчлийг арилгах төлөвлөгөөг баталж, биелэлтийг хуулийн хугацаанд гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлэхийг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.

Гурав. Гадаад томилолтоор ажиллуулах тухай хэлэлцээд Гүйцэтгэх захирал Б.Энхцэцэгийг “OZ water 2019” олон улсын бага хурал, үзэсгэлэнд оролцож, шинэ техник технологи, туршлага судлах ажлаар Австрали улсын Мелбурни хотод 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс 9 хоног ажиллуулахаар шийдвэрлэв.