Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал хуралдав
“Дулаан шарын гол” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эрчим хүчний яамны хурлын танхимд хуралдав. Хурал 100 хувийн ирцтэй, доорхи 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
- Хуралдаан даргалагчийг сонгох тухай
- ТУЗ-ийн даргыг сонгох тухай
- ТУЗ-ийн дэргэдэх хороодыг байгуулах тухай
- Компанийн 2019 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогын дүн үндсэн хөрөнгө актлаж, данснаас хасах тухай
- ИЗ, ХО, ТЗБАХ-ний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө болон өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийн тухай
- Компанийн 2019 оны эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшний эхний хагас жилийн байдлаарх биелэлт, санхүүгийн тайлан тэнцлийн дүнгийн тухай
- Ёс зүйн зөвлөл байгуулах тухай