ТЕХНИК ДЭВШИЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР
- Бохир усны насос станцыг бүрэн автоматжуулж, алсын удирдлагад шилжүүлсэн.
- Сүлжээний усны насосанд давтамж хувиргуур шинээр суурилуулсан.
- Эрчим хүчний аудитын зөвлөмжийн дагуу 1 трансформаторын хүчин чадлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлттэй трансформатораар шинэчилсэн.
- 5-н давхар байрны хэрэгцээний халуун хүйтэн усны босоо шугам шинэчлэн, усны тоолуур төвлөрүүлэлтийн ажлыг нэг орон сууцанд хийж гүйцэтгэсэн.
- Компанийн төв байрыг өргөтгөн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг шинээр байгуулсан.
Дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлснээр дараах үр өгөөж гарч байна Үүнд:
- Алсын зайн хяналт удирдлагын SCADA системийг нэвтрүүлж хэрэгжүүлснээр тоног төхөөрмжийн үйл ажиллагаандтавих хяналт, найдвартай ажиллагаа дээшилж, ажиллах хүчний зардал хэмнэх боломж бүрдсэн.
- Сүлжээний усны 1-р насосанд давтамж хувьсгуур суурилуулснаарачаалалд тохируулан хувьсах горимоор ажиллуулжцахилгаан эрчим хүчний хэмнэлтбий болсон.
- Конторын хүчин чадал өндөртэй 400 кВА хүчний транформаторыг эрчим хүчний аудитын зөвлөмжийн дагуу ЭХ-ны хэмнэлттэй аморф зүрхэвчтэй 63 кВА-гийн хүчин чадалтай трансформатораар шинэчлснээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын зардал бууруулах боломж бүрдсэн.
- Тоолуур төвлөрүүлэлт хийгдсэнээр усны зөв хэрэглээг хангах,хэрэглэгчийн босоо шугамын гэмтэл, ХХУ халахгүй айлын холигчоор холилдох байдал бүрэн зогсож, өр үүсгэхгүй байх, төлбөрөө төлөөгүй Айл өрхийг бусад хэрэглэгчдэд хамааралгүй таслалт хийх нөхцөл бүрдэж орлого төвлөрүүлэлт сайжирсан. /2018 онд төвлөрүүлэлт хийгдсэн 14-р байрны авлага 1 590.0 мян.төг буюу 55% буурсан, 2019 онд хийгдсэн 8-р байрны 1-р узелийн хэрэглэгчийн авлага сүүлийн 2 сард 816.0 мян.төг буюу 13% буурсан байна./ Хэрэглээний халуун хүйтэн усны тоолуурын заалтыг хэрэглэгчээс үл хамааран нэг дороос авч байцаагчийн ажлыг хөнгөвчилсөн.
- Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг нээснээр диспетчерийн шуурхай удирдлага, сантехникийн дуудлага, ус дулааны төлбөрөө төлөх үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхайг ая тухтай орчинд үзүүлэх боломж бүрдсэн.