ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022-02-21
Тендер шалгаруулалтын нэр: Өрлөг дулаалгын материал худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ДШГ/202212008
“ДУЛААН ШАРЫН ГОЛ” Төрийн өмчит хувьцаат компани нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Өрлөг дулаалгын материал худалдан авах тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн, 14 цаг 30 минутанд зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
ДАРХАН-УУЛ аймаг, ШАРЫН ГОЛ сум, Хайрхан баг, “ДУЛААН ШАРЫН ГОЛ” Төрийн өмчит хувьцаат компанийн өөрийн байр УДАТХ-н механик Б.Ганбаатар 95950245