ТАРИФЫН САНАЛ

Шарын гол суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Дулаан шарын гол” ТӨХК-ийн цэвэр, бохир усны үнэ тариф нэмэгдүүлэх саналтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дах хэсгийн хүрээнд иргэдээс санал авах уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт Дулаан Шарын гол ТӨХК-ийн ногоон буланд хийх тул идэвхитэй оролцоно уу.