Сумын онцгой комисс хуралдлаа.
Сумын онцгой комисс хуралдлаа.
Дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэл дулааны шугам угсралтын ажил дуусч сүлжээнд холбогдох болсонтой холбогдуулан 2017.10.29-ний 15:00 цагаас 2017.10.31-ний 15:00 цаг хүртэл сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан:
– Дулааны шугамын угсралтын ажлын нарийвчилсан төлөвлөгөөг чанд мөрдөж, цаг алдалгүй, хугацаанд нь гүйцэтгэж, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг дагаж мөрдөж ажиллахыг Дулаан Шарын Гол ТӨХК, Бурхант Хясаат ХХК-д,
– Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, шаардлагатай хүн хүч, техник хэрэгслээр хангаж ажиллахыг ШГХК-д,
– 2017.10.30-ны өдөр 14, 17, 19 дүгээр цэцэрлэгүүд хүүхэд хүлээж авахгүй байхыг,
– Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан мэргэжлийн ангийн албадуудыг 24 цагаар бэлэн байлгаж, мэдээллээр хангаж ажиллахыг Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид тус тус үүрэг болголоо.