“Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2024 оны шилдэг байгууллага”-аар шалгарлаа
ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2025.05.02-НЫ ӨДӨР БОЛЛОО.
Жил бүр зохион байгуулагддаг тус зөвлөгөөн энэ жил “БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-САНХҮҮГИЙН ЧАДАМЖ- НИЙГМИЙН БАТАЛГАА” сэдвийн хүрээнд болж, салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, инженер, техникийн 200 гаруй удирдах ажилтны төлөөлөл оролцлоо.
Уг зөвөлгөөнөөр Монголын орон сууц нийтийн аж ахуйн салбарт оруулсан хувь нэмэр ололт амжилт бүтээлээрээ 3 дугаар байранд шалгарч “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2024 оны шилдэг байгууллага”-аар шагнагдлаа. Энэ бүхэн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ мөр зэрэгцэн нэгэн зорилготой зүтгэж яваа хамт олон, ахмад буурлуудын минь хичээл зүтгэл юм.
Мөн “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2024 оны шилдэг инженер техникийн ажилтан”-аар шалгарсан Ус дулаан ариутгах татуургын хэсгийн механикч Б.Ганбаатартаа халуун баяр хүргэе





