НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Шарын гол сумаас зохион байгуулсан “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2023” нээлттэй хаалганы өдөрлөгийг тохиолдуулан “ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Шарын гол сумын Найрамдал талбайд амжилттай зохион байгууллалаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр
- Ус дулааны хэрэглэгчидтэй гэрээ байгуулж, ус дулааны төлбөр тооцоо хийж
- Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч
- 3 хэрэглэгчдийн 30,000 төгрөгийн ус дулааны төлбөрийн хөнгөлөлт эдлүүлж
- Байгууллагын хашаанд ургасан халуун чацарганаа амталгаа хийж
- Нээлттэй ажлын байрны зар хүргүүлж ажилд орохыг хүссэн иргэдийн анкетыг хүлээн авч
- Ус түгээх худгийн карт борлуулж, ус цэнэглэн
- Дулааны эрчим хүч, цэвэр бохир усны үнэ тариф, төлбөрт ажил үйлчилгээний тарифыг танилцуулан
- Байгууллагын танилцуулга, үйл ажиллагаагаа ард иргэддээ суртачилав.