“КОМАНД ШТАБ”-ЫН ДАДЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
ШАРЫН ГОЛ СУМАНД “КОМАНД ШТАБ”-ЫН ДАДЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
✅Монгол улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай 2025 онд байгуулсан ШС-25/007 дугаартай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/125 “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын дадлага сургуулийг Шарын гол суманд 2025 оны 04 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
✅Дадлага, сургалтаар хүн нэг бүрийн үүргэвчинд байх эд, зүйлсийг шалгаж, “Ослын үеийн удирдлагын систем”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Мэргэжлийн ангийн дүрэм”, “Аймгийн онцгой комиссын ажиллах журам”, “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”, “Зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.
✅ Тус сургалтад Шарын гол сумын Онцгой комиссын 18, мэргэжлийн ангийн 78, нийт 96 алба хаагч оролцож, танхимын дадлагаар үргэлжилж байна.




