ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “Дулаан Шарын гол” ТӨХК нь зуухны техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулааны эрчим хүч хэрэглэгчдийн ачаалал, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн зуухны техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. ТЭЗҮ боловсруулах үйлчилгээг 2020 онд багтаан хийж гүйцэтгэнэ.

3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

4.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09:30 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ tender.gov.mn цахим хаягаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 минутаас өмнө ирүүлнэ үү.

Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, өөрийн байр-01, Дотоод хяналтын ажилтан Е.Жагаслаг, утас:99128987