ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. “Дулаан шарын гол” ТӨХК нь Эрчим хүчний аудит хийхийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх
үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ
ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Эрчим хүчний аудит нь компанийн эрчим хүчний хэрэглээнд
шинжилгээ хийж үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүчний хэмнэлтийн талаар зөвлөмж өгөх,
алдагдлыг бууруулах арга замыг олох, хараат бус үйл ажиллагаатай холбогдсон харилцааг
зохицуулахад гол зорилго оршино. Эрчим хүчний аудитыг 2018 онд багтааж хийж гүйцэтгэх болно.
3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, татварын газрын тодорхойлолт, харилцагч банкны
тодорхойлолт, аудит хийх эрхийн гэрчилгээ
4. Тухайн зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллах боловсон хүчний чадварын талаарх мэдээлэл
гүйцэтгэх ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварыг нотлох баримт, туршлагын талаарх мэдээлэл.
5. Ажлын туршлага, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад тухайн зөвлөх
үйлчилгээг хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл.
6. Санхүүгийн мэдээлэл, аудих хийхэд шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгслийн мэдээлэл.
7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 10 дугаар сары 15-ны өдрийг хүртэл ажлын цагаар
авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны дотор ирүүлнэ үү.
Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, өөрийн байр-01, Дотоод хяналтын ажилтан
Е.Жагаслаг, утас:99128987