ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-2019
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд болсон. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор НАМЗХ зохион байгуулж манай байгууллага залуу инженерүүдийн төлөөлүүдээ хамрууллаа.