ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 270 дугаар тогтоолын дагуу Ниссан карабан микроавтобусыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
- Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдааны хэлбэр | Нээлттэй |
Гэрээний зүйл | Nissan caravan автобус Улсын дугаар: 08-29ДАР Үйлдвэрлэсэн он: 2002он Монгол улсад ашиглаж эхэлсэн он: 2010он Өнгө: Цагаан |
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цаг |
Дуудлагын худалдаа болох газар | “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн байранд |
Худалдах доод үнэ | Nissan caravan автобус 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Nissan caravan автобус Худалдах доод үнийн 25 хувь буюу 625,000 төгрөг |
Худалдах худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Дуудлага худалдааны ялагчтай ажлын 3 хоногийн дотор “Худалдах худалдан авах” гэрээг байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчин байршуулах данс | Хүлээн авагч хуулийн этгээд: “Дулаан Шарынгол” ТӨХК Дансны дугаар: 5047090007 Дансны нэр: Дулаан Шарын гол |
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
- Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөх
- Дэнчин төлснийг нотлох баримт
- Иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт 2024 оны 08 дугаар сарын 26–ны өдрийн 14:30 цаг хүртэл “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн байранд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99371458, 99393801, 99785668 тоот утсаар авна уу.



