ДУЛААН ШАРЫН ГОЛ ТӨХК ТАРИФЫН САНАЛ

Дархан Уул аймгийн Шарын гол суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Дулаан шарын гол” ТӨХК-ийн цэвэр, бохир усны үнэ тариф нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:
Цэвэр усны үйлчилгээнд:
  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.98 төг/л, тоолуургүй тарифыг 1.36 төг/л,
  • ААНБ-ын тоолууртай тарифыг 2.08 төг/л, тоолуургүй тарифыг 4.08 төг/л
  • Төсөвийн байгууллагын тоолууртай тарифыг 6.30 төг/л, тоолуургүй тарифыг 7.15 төг/л
  • ААНБ-ын зөөвөр 13.64 төг/л
Бохир ус татан зайлуулах үйлчилгээнд:
  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.98 төг/л, тоолуургүй тарифыг 1.09 төг/л,
  • ААНБ-ын тоолууртай тарифыг 2.36 төг/л, тоолуургүй тарифыг 3.52 төг/л,
  • Төсөвийн байгууллагын тоолууртай тарифыг 7.09 төг/л, тоолуургүй тарифыг 8.49 төг/л-р батлуулахаар санал ирүүлсэн байна.