“ ДУЛААН ШАРЫН ГОЛ” ТӨХК-ИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГҮЙЦЭТГЭЛ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл 2017-08-17-ны өдрийн байдлаар 78,5%-ийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс ТЗБАХ, ИЗ, ХО – 67%-тай, урсгал засвар -100%-тай, К1-р зуухны материал татагдсан бэлтгэл ажил хангагдаж  байна.  2017 оны 9-р сарын 1 хүртэл засварын гол ажлуудаа бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна. Хийгдэж буй гол ажлуудаас:

  • Их засвар –    15-р байрны салбар шугам, К2-оос К9 хүртэлх хэрэгцээний халуун хүйтэн ус, дулааны эрчим хүч түгээх салбар шугам шинэчлэх, К2-р зуухны засварын ажлууд хийгдэж байна.
  • Дулааны станцаас Дулаан хуваарилах төв хүртэл 2.2 км гадна шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил тендер шалгаруулалт амжилттай явагдаж дуусаад “Бурхан -Хясаат”ХХК шалгарсан.Ажил гүйцэтгэх болон хяналтын гэрээг хийн , ажил эхлүүлэх зөвшөөрөл авч бэлтгэл ажил хангаж байна.Газар шорооны ажил хийх машин механизмаа татан авчирсан, давхцалтай байгаа шугамаа чөлөөлөх ажил хийгдэж байна.