“ДУЛААН ШАРЫН ГОЛ” ТӨХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ЦЭВЭР БОХИР УС, ДУЛААНЫ ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

Дулаан Шарын гол ТӨХК нь 2021 оны 04 дугаар сарын 14-ны өдөр 132627 тусгай дугаараар нийт 1179 хэрэглэгчдээс  1103 Айл өрх, 70 ААН-ийн нийт  1174 хэрэглэгчдэд  “Таны цэвэр, бохир усны 03-р сарын төлбөр ………………. төгрөгийг төлөв. Монгол Улсын Засгийн газар”  мессэжийг 99.6 хувьтай хүргэв.

Үлдсэн 5 хэрэглэгч нь ямар ч үүрэн холбооны утасгүй тул 2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр бичгээр мэдээллийг хүргэж нийт хэрэглэгчдэд 100 хувь мэдээллийг хүргэв.

Мөн гэр хорооллын 8 ус түгээх байруудад “ЗАСГИЙН  ГАЗАР ТАНЫ ХЭРЭГЛЭСЭН УСНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ БАЙНА” гэсэн заруудыг байрлуулсан.