“ДУЛААН ШАРЫН ГОЛ” ТӨХК-ИЙН ДУЛААНЫ СТАНЦААС ДУЛААН ХУВИАРЛАХ ТӨВ ХҮРТЭЛХ ГАДНА УС, ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ ШУГАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ЯВЦ
“Дулаан Шарын гол” ТӨХК-ийн дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртЭлх гадна ус, дулаан дамжуулах төв шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц
Ус, дулаан дамжуулах төв шугам шинэчлэлийн ажлын гүйцэтгэгч “Бурхант хясаат” ХХК нь нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй 3 бригад ажиллаж 2017.09.04-ны байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
- ДХ1-ийн угсралт хийгдэж байна. ДХ1-ээс ДХ2 хүртэлх сувгийг ухаж хавтанг авсан. Хуучин шугамыг таслан, буулгалтын ажил хийгдэж байна.
- ДХ2-оос төмөр замын гүүр хүртэл шугамыг буулгаж дууссан. Буусан шугамыг зөөх, хог цэвэрлэх ажил хийгдэж байна.
- Арматурын бригад 9 дүгээр сарын 3-наас эхлэн ажилласан. Аяган суурины тор1-72 ширхэг тор2-117 ширхэг хийгдэж бэлэн болсон, тулгуурын баганы арматур хийгдэж эхлээд байна
- Дулааны станц дотор сүлжээний буцах усны Ду 250-н 2 хос шугамын буулгалт хийгдсэн.